Содон ажлын
байрнууд
|
Ажилтнууд ажлын байрандаа
сэтгэл хангалуун байх нь амжилт бүтээл гаргах нэг гол нөхцөл байдаг. Үүнийг
ойлгож албан өрөөнүүдээ тохь тухтай болгох талаар компаниуд санаа тавьдаг
болсон.
Уран бүтээл туурвихад тун тохиромжтой ажлын байр. Цагаан
ширээнүүд нэг бүхэл болон монтажлагдсан. Ширээнүүдийн хэлбэрийг өөрчлөөд байж
болно. Ийм чөлөөт байдал дизайнеруудын ажилд тун эерэг нөлөө үзүүлдэг. Содон
шийдэлтэй офисын тавилгаас гадна цонхоор харагдах орчин нь ч тун таатай гэж
байгаа. Офис хотын төвд байдаг ба ажил төрөл жаахан саатвал гарч нуурын эргээр
зугаалж болно, энд байх олон тохилог кафенуудад орж кофе уун тухалж сууж болно.
Германы Мюнхен хот. Офис Escada
Дэлхийн хамгийн тансаг офисуудын нэг. Алдарт Escada ордон энд
улирал бүрийн шинэ тутам загвараа үзүүлдэг. Тиймээс ордонгийн ерөнхий байдал ч
мөн л үүнд тохирсон байх ёстой. Хүлээн авалтын хэсэг, хонгил, ажлын байр гэсэн
гурван хэсгээс ордон бүтнэ. Офисын урт нь 75 метр. Энд орсон хүн ажлын байранд
бус ямар нэг ганган хээнцэр онгоцны буудалд ч юмуу ороод ирсэн мэт сэтгэгдэл
төрдөг.
Хятадын Гуанжоу хот. Офис Ogilvy & Mather.
Офисын содон интерьерт Ogilvy & Mather компанийн
ажилтнууд сэтгэл хангалуун байдаг. Барилгын давхар бүр нь ахин давтагдахгүй
өвөрмөц төрхтэй. Өргөн шатнуудын дэргэд өнгө өнгийн зөөлөн сандлууд тавигдсан
байна. Ажлын байрыг ийнхүү содон шийдэлтэй байлгах нь ажиллагсадын ажиллах
эрчмийг нэмэгдүүлж, тэднийг хурц шийдлүүдийг бодож олоход нь тусалдаг гэж тус
команийн захирал үздэг ажээ.
Францын Парис хот. Офис Exquise Design.
Энэ бол офис төдий бус, шоу хийдэг танхим, дизайн студи, гал
тогоо мөн амьдрах орчин ч болно. Бүтээлч хүмүүс энд ажиллаад зогсохгүй бүх л
чөлөөт цагаа өнгөрөөдөг. Офисын интерьер ч үүнд л зориулагдсан. Хана, тааз, шал
бүгд цагаан өнгөтэй ба ийм дэвсгэр дээр цайвар ягаан, ногоон, шар, тод ягаан
өнгөнүүд тун сайн ялгарч харагддаг. Энд байнга байдаг баяр хөөртэй , хөгжилтэй
уур амьсгал хүмүүсийн бүтээлч сэтгэлгээнд маш сайнаар нөлөөлдөг.
Швейцарын Цюрих хот. Офис Google.
Цюрих дэх Google компанийн салбарт ажиллагсад “ажил бол миний
хувьд үргэлж баяр байдаг” гэж хэлж болохоор. Үүнийг амралт зугаалгын газар ч
гэмээр, хүүхдийн танхим эсвэл шинжлэх ухааны музей ч юмуу гэмээр харин ажлын
байр гэж харагдахгүй. Хаалгаар ороход л өнгө алагласан байдал нүдэнд тусна, хурц
өнгийн тавилгуудын дунд хамгийн сүүлийн үеийн техникүүд тавигдсан. Хоолондоо
орохдоо ажилтнууд шат ашиглахгүй шууд л гулсуураар сүнгэнээд буучихна. Хурдан ч
, хөгжилтэй ч эд. Ширээний ард суумааргүй байвал уулын цанын танхим, завь эсвэл
дүүжин ор ч сонгож болох. Уулзалтын өрөө нь олон өнгийн пластмасс зүүн
хэлбэртэй. Ийм ажлын байрнаас хүмүүс гэр уруугаа нэг их яарахгүй, хөдөлмөрлөх
чадвар дээшилж, агуу санаа бол тархинд гялс гээд л орж ирнэ гэж Google
компанийнхан итгэлтэй байдаг ажээ.
|
No comments:
Post a Comment