Загварын ертөнцийн хамгийн “Содон шийдэлтэй” 10 гутал
Мэдээлэл | 2009 / 05 /
03
1. “Сандлан өсгийт сандаал”Орчин үеийн өндөр сандал хэлбэрээр урласан энэхүү сандлан өсгийт гутал нь 6 инч буюу 15.24 см өндөртэй ажээ.
2. “Савран гутал”Махчин шувууны савраар урласан дээрх гутал нь готик загвар сонирхдог хүмүүст илүүтэй тохирох болов уу.
3. “Лонхны бөглөө сугалагч”-аар урласан өсгийтэй гуталӨсгийгүйгээр нь харвал тийм ч содон шийдэлтэй гутал гэж хэлэхээргүй уг гутал нь хувцас загвар сонирхогчдын шуналыг ихээхэн хөдөлгөөд байгаа гэнэ. Харамсалтай нь явахад тийм ч амаргүй энэхүү гутлыг мэргэжлийн акробатчид өмсөх нь илүү тохиромжтой юм байна.
4. “Картон цаасаар хийсэн гутал”2009.04.18нд АНУ-ын алдарт уран бүтээлч Майк Лийвит картон цаасаар урласан өөрийн гутлын шоуг Нью Йоркт зохион байгуулжээ. Түүний урласан бүтээлүүд энгийн бөгөөд чамин хийцтэйн дээр гол онцлог нь картон цаасаар хэрхэн гайхалтай бүтээлийг туурвисанд оршиж байлаа.
5. Дэлхийн хамгийн аюултай гутал гэгдэх “Тарантула аалзтай гутал”1970-аад оны үед зохион бүтээж байсан “Алтан загастай гутал”-наас хойш загварын ертөнцөд шинэ эргэлтийг хийсэн энэхүү гутлыг дэлхийн хамгийн аюултай гутланд тооцдог гэнэ. Хэт өндөр өсгийтэй учраас шагайгаа гэмтээх магадлалтайн дээр “амьд аалзтай” гэдгээрээ олныг ихэд сэрдхийлгэдэг бололтой.
6. “Gameboy”-той гуталТоглоом сонирхогчдод зориулсан гутал яагаад байж болохгүй гэж? Тоглоомоо гуталнаасаа салгаад тоглож ч бас гутландаа чимэг болгон шигтгээд ч авч явж болох сонирхолтой шийдлээр бүтээгдсэн гутлыг танилцуулж байна.
7. “Hot Wheels” хэмээх дугуйт гуталРоналдо Фрагогийн зохион бүтээсэн энэхүү гутал хүүхдэд зориулан гаргаж байсан анхны гуталны загваруудаас хойш эхчүүдэд, ээжүүдэд зориулан бүтээгдсэн энэ төрлийн эхний гутал ажээ. Дугуй нь жинхэнэ биш ч гэсэн тэрүүхэндээ л гэхэд “хөөрхөөн” загварыг бий болгож чадсан гэж үнэлэгджээ.
8. Хамгийн сэтгэл зовоосон гутал гэгдэх “Хархаар хийсэн гутал”Хархаар хийсэн энэхүү гутлыг гадуур өмсөөд явж байна гэж төсөөл дөө? Хэний ч санаанд багтахааргүй, айдас төрүүлсэн бас өрөвдмөөр ч юм шиг энэ гутлыг Халловийний баярын үдэшлэгт өмсөх нь илүү тохиромжтой ажээ.
9. “Цэцэрлэгт хүрээлэнтэй гутал”Морь, мод, банз, өвс зэргийг шигтгэн урласан урлагийн хосгүй энэ бүтээлийг ан амьтанд хайртай эсвэл онгон байгалийг бишрэн шүтэгч хэн нэгэнд бус гагцхүү танд зориулан бүтээжээ. Энэхүү гутал нь загварын ертөнцийн бас нэгэн онцгой бүтээл болж чаджээ.
10. “Өмдөн гутал”Өмд ч юм шиг, гутал ч юм шиг энэ гутал танд хэр санагдаж байна? Дарил Ван Ваувийн урласан энэхүү өмдөн гутал нь алдарт “Конверс”-ийн загварын шинэ хандлагыг тодорхойлох сурагтай.
No comments:
Post a Comment