Friday, March 23, 2012

Дэлхийн хамгийн тарган эмэгтэй тогооч нөхөртэй болжээ


Дэлхийн хамгийн тарган эмэгтэй тогооч нөхөртэй болжээ

Америкийн иргэн , дэлхийн хамгийн тарган эмэгтэй Сьюзен Эман  нөхөрт гарахаар шийджээ. Түүний сонгосон хүн нь 35 настай тогооч Паркер Кларк юм байна. Тэр эхнэрийнхээ хүн төрөлхтний түүхэнд хамгийн хүнд жинтэй хүн болох мөрөөдөлдөө хүрэхэд нь   туслахад  бэлэн  гэнэ.  

 Эман  өөрөө одоо 33 настай бөгөөд хоёр хүүхэд өсгөж байгаа : 13 настай Брендан мөн 17 настай Габриела .  343 кг жинтэй түүнд  хүссэн түүхэн рекордоо тогтооход дахиад 400 кг жин нэмэх шаардлагатай юм байна. Эман  үүнд нөхрийнх нь тогоочийн авьяас тус болж чадна гэж итгэж байгаа гэнэ.

Сьюзен  Паркер хоёр  интернэтээр танилцсан бөгөөд хэдэн сарын дараа нөхөр болох залуу Сьюзенийд амьдрахаар Аризонад  ирсэн аж.  Эманы хувьд нөхрийнх нь тогоочийн авьяас нь хамгийн их хайрыг нь татдаг зүйл гэнэ.  “ Түүний хийсэн  спагетти  болоньезе  миний  хамгийн дуртай хоол бөгөөд би бүтэн өдөржингөө идсэн ч залхахгүй “ гэж тэр мэдэгджээ.

Кларк гэрийнхээ ихэнх ажлыг хийж , эхнэртэйгээ салхинд гарч бас усанд сэлэлтийн хичээлд хамт очдог гэнэ. Тэр  эхнэрийнхээ   биеийн жингийн түүхэн  амжилт тогтоох эрмэлзлэлийг нь бүх талаар дэмжихээ  хэлжээ. 

1 comment:

  1. This comment has been removed by a blog administrator.

    ReplyDelete