Хvний нэр урт, богино, цээрлэсэн, хvндэтгэсэн, єхєєрдсєн нэрс байхаас эдvгээ цагт Монгол улсын хvн амын бvртгэлээс харвал хамгийн урт нэртэй бяцхан иргэн нь Хэнтий аймгийн харьяат Мятрашгvймонголжингоо хэмээх охин байдаг бол Сэлэнгэ аймагт Найманзууннандинцэцэг, Говьсvмбэрт Энхтєгєлдєрбаясгалан, Тєв аймагт Гvрсоронзо нгомбосvрэнболд нэртэй хєвгvvд охид бий аж. Мєнтvvнчлэн Лувсандэнзинпэлжинжигмэ, Гурвындаваатотгонбаатар, Гурванхангайншатарманлай, Бурваабадрабадмахорлоо гэсэн онцгой урт нэртнvvдээс гадна Цасаншуургыншинэжил, Ёотон, Пулемёт, Хєсрий, Жижигзургаа, Бариул, Пропуск, Окоп, Vсрээ, Гєлчгий, Галтогоо, Магзин, Муунохой, Єчvvхэнтуяа гэх мэт сонин содон нэртэй хvмvvс ч цєєнгvй байдаг. Дээхэн vед Мэлсчой гэсэн нэртэй хvн байсан бєгєєд тэр нь Маркс, Энгельс, Ленин, Сталин, Чойбалсан гэсэн нэрийн эхний vсгийг авч нэрлэсэн байна. Харин хамгийн тvгээмэл давхардсан нэр нь Оюунчимэг, Бат-Эрдэнэ, Отгонбаатар, Алтанцэцэг гэсэн нэртнvvд байдаг байна.