Эдүгээ хүмүүс бат бэх, тохилог, өөрийн сэтгэлд нийцсэн байр байшинд амьдарч, ажиллана гэж бодох нь бас ч хангалттай бус болжээ. Томоохон компани, байгууллага, чинээлэг хүмүүс бие биетэйгээ өрсөлдөн бусдын анхаарлыг татсан үзвэр үзэсгэлэнгийн юм уу гэмээр барилга байшин босгох нь хот суурин газарт олширчээ. Содон хачин барилгууд хот, тосгодын өнгө үзэмжийг улам сайжруулж байна уу эсвэл дордуулж байна уу гэдгийг бас бодууштай ажээ.
Бирминхэмийн Selfridges-ийн дэлгүүрийн байшингууд. Энэхүү футурист барилгын гол чимэглэлийг 15000 ширхэг цагариган хөнгөн цагаанаар бүтээжээ. Барилгын зохиомжийг Пако Рабаннегийн нэгэн алдарт хувцасны хийцээс санаа авч хийсэн гэнэ.
Энэ барилга үнэхээрийн содон хачин хэлбэртэй болсон тул “The Guardian” сонин түүнийг “нэр нь үл мэдэгдэх аварга”, “үлгэрийн шидэт мөөгнүүдийн ээж” гэх мэтээр нэрлэсэн аж. Дотор талын засал чимэглэлийг Фритц Лэнгийн “Метрополис” кинотой зүйрлэжээ.
Канзасийн/АНУ/ нийтийн номын сан. Энэхүү алдарт номын сангийн гадна талын хана нь эгнүүлэн өрсөн сонгомол зохиолын хавтасны хэлбэртэй бөгөөд олон өнгө бүхий номын тансаг хавтсууд алаглаж харагдана.
Жирийн номноос ялгаатай нь гэвэл түүний асар том хэмжээ юм. Сонголт хийсэн номууд нь хүүхдийн үлгэрийн номноос эхлээд Жозеф Хеллерийн тулааны тухай түүхийдүү бест-селлер “Урхи-22” хүртэл байгаа аж.
Санкт Петербургийн “хэвтээ цутгамал” барилга. Энэ барилгыг 2008 онд барьсан бөгөөд гадна талын хэлбэр нь дөрвөлжлөн цутгасан улаан өнгийн шавар ч юм уу эсвэл шатаасан тоосго санагдуулдаг байна. Энэ барилгыг босгосон Vitruvus & Sons фирм анх цагаан, хар өнгөөр алаглуулан будахаар төлөвлөж байсан боловч яагаад ч юм улаан өнгийг сонгон авчээ.
Вена хот дахь House Attack. Энэ барилга нь Австри улсын орчин үеийн урлагийн алдарт музейн байшин бөгөөд гадна талыг нь өнгөцхөн харахад уйтгар төрүүлмээр бүдүүн баарагдуу саарал өнгөтэй, бусдаас ялгарах онцлог зүйлгүй. Гэвч музей үзэхээр ирсэн зочид байшингийн дээвэр лүү харангуйтаа гэнэт “нэг сайхан цочирдоод” авдаг байна. Байшингийн дээвэрт хүчтэй хуй салхи хийсгэж ирээд барилгын дээвэрт доош нь харуулан зоож орхисон юм болов уу гэмээр хөдөө тосгоны нэгэн жижигхэн байшин байхыг харцгаадаг байна. Энэ нь уран бүтээлч Эдвин Вурны зохиомж бөгөөд зарим хүмүүсийн хувьд энэ байшин “хүмүүсийн өдөр тутмын амьдралын ой ухаан хэчнээн явцуу мөчид” болохыг билэгдэж байна гэж тусгаж авдаг ажээ.
Алсыг харагч байшин/Испани/. Санчинарро хотын захад саяхан шаргал, хар, саарал, цагаан өнгө хосолсон нэгэн өндөр барилга барьсан нь хүүхдийн Тенте тоглоомыг санагдуулдаг байна.
Гадна талын байдлыг ажиглаж хэдэн цагийг өнгөрөөж болох боловч гол зүйл нь дотор нь байдаг аж. Ойрхон оршдог Гуадаррама уулыг харахад зориулан хийсэн тэр хэсэгт л байгаа юм. Уулыг ажиглахын тулд хүмүүс барилгын дунд хоосон хөндий үлдээсэн зайны хоёр талтай нь холбосон тавцан дээр гардаг. Энэ онгоц ч нисэн гарчихмаар хөндий хэсгийг хүмүүс “Бин Ладены цонх” гэж хошигнон нэрлэдэг ажээ.
No comments:
Post a Comment